Дархан цаазат газрын мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ
Чихэнд чимэгтэй
2025-05-15
Ховор амьтан, ургамал хамгаалах "Мазаалай" нийгэмлэг, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаатай хамтран мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ. Ингэснээр мазаалайн тархац нутгаа тэлэх, өөр нутагт шилжих хөдөлгөөнийг ажиглаж судлах юм байна. Өмнө нь хоёр мазаалайг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруунаас Говь Гурван Сайхны байгалийн цогцолбор хооронд нүүдэллэж байгааг сансрын дохиололтой хүзүүвчээр нь тогтоож байжээ. Манай улсад сүүлийн 50 жилд мазаалай баавгайн тоо толгой 20-50 орчмын хооронд хэлбэлзэж, тархац нутаг нь 2-3 дахин хумигдаад байгаа юм. Тиймээс тархац нутгийн зураглалыг нарийвчлан гаргах, үндсэн тархац нутгаас бусад нутагт шилжин нүүдэллэх зам буюу холбоос нутгийг хамгаалах нь чухал болоод байгааг мазаалай хамгаалагчид онцолжээ. Говийн их дархан цаазат газрын А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийг хамардаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.